2012/12/10

Alice in Wonderland-н түүх үргэлжлэх нь


Lion King, Beauty and the Beast зэрэг Диснэйн сонгодог бүтээлүүдийн кино зохиолчоор ажиллаж байсан Linda Woolverton үлгэрийн ертөнцөд дуртай кино сонирхогчдод зориулж гэнэтийн бэлэг барих гэж байна. Энэ бол 2010 оны blockbuster-үүдийн нэг Alice in Wonderland -н үргэлжлэлийн талаарх яриа юм. Уг бүтээлийг Диснэйн зүгээс үргэлжлүүлэхээр болсон бөгөөд кино зохиолчоор Linda Woolverton -г дахин ажиллуулахаар болжээ. Ингэхээр Depp, Wasikowska нарын этгээд төрхийг та бид дахин харах нь ээ.