2012/12/11

After Earth анхны трайлер гарлаа

Аав хүү 2-н сансар огторгуйд хийж байсан судлагааны ажил солирын урсгалтай таарснаас болж зогсоно.Улмаар тэдний хөлөг солирт оногдож ослын буулт хийж үл мэдэгдэх гараг дээр газардах ажээ. Энэ гараг бол тэдний өвөг дээдэс 1000 жилийн өмнө орхин гарсан Дэлхий хэмээх гараг байлаа. Энд бүх зүйл шинээр эхлэж мөхөж байсан дэлхий цоо шинээр төржээ. Гэхдээ манай 2 зочноос гадна энэ гарагийг өөр нэгэн харийнхан эзлэн авахаар ирсэн байна. Хэн ялсан нь ирээдүйн энэ гарагийн эзэн суух болно.

 Энэ бол найруулагч M. Night Shyamalan ирэх оны 6-н сарын 7нд үзэгчдэд хүргэх "After Earth" кинонд гарах үйл явдал юм. Уг киноны гол дүрүүдэд нэрт жүжигчин Will Smith өөрийн хүү Jaden Smith-тэй хамтран тоглож байгаагаараа онцлог юм. Ингээд кино багийнхны зүгээс гаргасан трайлер болон постерийг та бүхэнд хүргэж байна.


Киноны талаарх бусад мэдээллийг эндээс уншаарай.