2012/12/28

2012 онд хулгайгаар хамгийн их татагдсан 10 кино

Өнгөрөгч 2011 онд хулгайгаар хамгийн их татагдсан киноны жагсаалтыг Fast Five кино тэргүүлж байсан (2009 онд Avatar ) бол 2012 оны жагсаалтыг найруулагч Nima Nourizadeh-ын бүтээсэн анхны кино, ахлах сургуулийн 3 хөвгүүний төрсөн өдрийн партины тухай өгүүүлэх Project X кино тэргүүлсэн байна. 

Сонирхолтой нь энэ онд 1$ тэрбум ам.доллар давж орлого олсон The Avengers, The Dark Knight Rises кинонуудыг 100$ саяын орлого олсон Project X тэргүүлж чадсанд байлаа.

Энэ онд зохиогчийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтэнд АНУ хүчтэй анхаарч томоохон t*rrent сайтуудыг хаасан юм. Ингэсэн нь кино зах зээлд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн хэдий ч зарим шинжээчдийн зүгээс энэ нь эсрэгээрээ 2012 оны boxoffice-д сөрөг нөлөө үзүүлсэн гэж дүгнэсэн юм. 

Доор жагсаалтыг T*rrentFreak -ээс гаргасан бөгөөд 1-р сарын 1-с 12-р сарын дунд хүртэл хугацааны хооронд хийгдсэн таталтын тоогоор жагсаалтыг гаргасан байна.

  1. Project X
  2. Mission: Impossible – Ghost Protocol
  3. The Dark Knight Rises
  4. The Avengers
  5. Sherlock Holmes: A Game of Shadows
  6. 21 Jump Street
  7. The Girl With the Dragon Tattoo
  8. The Dictator
  9. Ice Age: Continental Drift
  10. The Twilight Saga: Breaking Dawn, Part 1
Та энэ жагсаалтад хувь нэмэрээ оруулсан уу?