2012/12/06

2012 оны кинонуудыг 7 минутанд үзэцгээе

Энэ онд маш олон сонирхолтой кинонууд дэлгэцнээ гарч кино сонирхогчдын хувьд чамлахааргүй сайхан жил болж өнгөрч байх шиг байна. Гэхдээ үзвэр ингээд дуусах болоогүй. Жил бүрийн хамгийн шилгүүд яг энэ үед л үзэгчдэд хүрдэг. Одоогоор нийт кино сонирхогчдын хувьд Zero Dark Thirty, Django Unchained, The Hobbit: An Unexpected Journey гэсэн кинонуудадыг үзэхийг маш ихээр хүсч байгаа байх. Шүүмжлэгчдийн хувьд Kathryn Bigelow найруулагчийн киног янз бүрээр л магтан бичиж байна. Ямартай ч энэ оны шилдэг бүтээлээр томоохон сайтууд нэрлээд Оскарын урьдчилсан тандалтад 1-т жагсаагаад авчээ. 

Ингээд энэ оны кинонуудыг сонирхож амжаагүй киночдодоо зориулж дараах сонирхолтой видеог хүргэж байна.