2012/11/26

Wolverine дүрийг Hugh Jackman-д Russell Crowe санал болгосон

Жүжигчин Hugh Jackman зул сараар гарах хөгжимт Les Miserables киноны талаар Entertainment Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеээр X-Men киноны дүрийг сонгоход Russell Crowe тусалсан гэж хэлжээ. Тэрээр хэлэхдээ:
"Миний кареер дахь хэд хэдэн томоохон зүйл Russell надад зөвөлгөө өгсөн. Түүний зөвлөсөн 2 том дүр миний амьдрал ихээхэн өөрчөлт авчирсан учраас би түүнд өртэй."
гэжээ.

Найруулагч Bryan Singer-ийн X-Men киноны Wolverine дүрийг Hugh Jackman буцаах гэж байхад нь Russell Crowe зөвөлгөө өгч түүнийг энэ дүрийг авахад нь нөлөөлсөн байна. Одоо  Les Miserbales кинонд эсрэг хоёр дүр Jean Valjean -ийн дүрд Hugh, Javert дүрд Russell тоглож байгаа ч амьдрал дээрээ тэр хоёр маш сайн найзууд гэнэ.