2012/11/06

Warner Bros кино компани Casablanca киноны үргэлжлэлийг сонирхож байна

Бараг 70 жилийн түүхтэй алдарт Casablanca кино үе үеийнхэний гайхалтай хайрын киноны жагсаалтанд багтсаар ирсэн билээ. Хар цагаанаар бүтээсэн уг кино өдгөө ч олон хүний үзэх дуртай киноны нэг хэвээр.

1980 онд уг киноны үргэлжлэл ангийг хийх талаар яриа гарч байсан байдаг. Casablanca киноны зохиол Howard Koch тухайн үед киног үргэлжлүүлэх санаагаа олж зохиол дээрээ ажилласан бөгөөд Ingrid Bergman, Humphrey Bogart нарыг эцэг эх болгон эргүүлэн ирүүлэхээр төлөвлөж байжээ.

Гэвч Warner Bros уг төслийг 1989 хаасан юм. Харин уг киноны 70 жилийн ой болж байгаатай холбоотойгоор тэд үргэлжлэл ангийн талаар сонирхож эхлээд байгаа гэнэ. Киноны зохиолчийн үргэлжлүүлэх санаа нь нэг үгээр "Би чамд хайртай 2" кинотай төстэй байх бололтой.