2012/11/09

Transformers 4 кинонд Mark Wahlberg тоглоно (Лого гарлаа)

Жүжигчин Mark Wahlberg-ийг Shia LaBeouf-ийн оронд шинээр хөгжүүлж буй Transformers 4 кинонд гол дүрийн баатар болж байна гэж интернэтээр нэг ярьцгаасан. Үүний хариуд найруулагч Michael Bay энэ бол худал мэдээлэл бид Pain and Gain гэсэн киног хамтран бүтээж байгаа гэж мэдэгдэж байсан.

Хэдийгээр тэд уг кино төсөл дээр хамтран ажиллаж байгаа ч Transformers 4 кино төсөл дээр дахин ажиллахаар болсон байна. Жүжигчин Mark Wahlberg-ийг Transformers 4-д гаргах болсоноо Paramount мэдэгдсэн байна. Худал үгийг мянга яривал үнэн болдог гэдэг. Интернэт ч хүчтэй юм аа. Тэднийг ятгаж чадлаа.

Мөн энэ мэдээлэлтэй хамт  Transformers 4 киноны анхны лого гарсанг хүргэж байна.