2012/11/20

This Is 40 инээдмийн уран сайхны кино red trailer

"40 настай зандан эр" (The 40 Year Old Virgin) инээдмийн киног бүтээж байсан найруулагч, продюсер Judd Apatow дахин 40 насны хөгжилтэй түүхийг харуулахаар шийджээ. Тэрээр шинээр "Энэ бол 40" (This Is 40) нэртэй инээдмийн уран сайхны кино төсөл дээр ажилласан бөгөөд ирэх 12-р сарын 21-нд үзэгчдэд хүрэх юм. Уг кино нь Apatow-ын 2007 онд бүтээсэн Knocked Up кинотай холбоотой бүтээл болон гарч байгаа юм байна.


Найруулагч Judd Apatow өөрийн энэхүү кинондаа өөрийн амьдрал, өөрийн эхнэртэйгээ холбоотой гэр бүлийн асуудлыг тусгасан гэж ярилцлагандаа дурджээ.


This Is 40 инээдмийн кинонд Megan Fox, John Lithgow, Melissa McCarthy, Robert Smigel, Charlene Yi болон Albert Brooks гэсэн одод оролцжээ.