2012/11/20

The Wolverine, Man of Steel кинонуудын trailer хэзээ гарах вэ?

Өнгөрсөн долдугаар сард Warner Bros. Pictures болон Zack Snyder-ийн Man of Steel киноны шинэ трайлерыг ирэх 12-р сард дэлгэцнээ гарах  Peter Jackson-ны The Hobbit: An Unexpected Journey киноны өмнө гаргахаа мэдээллэсэн. Тэгвэл тэд үүгээр зогсохгүй бас нэгэн киноны шинэ трайлерыг уг кинотай хамт гаргахаа мэдэгдлээ.

Man of Steel киноны албан ёсны анхны зураг

Мэдээллэж байгаагаар найруулагч James Mangold-ийн бүтээж буй The Wolverine киноны анхны трайлерыг ирэх 12-р сарын 14-нд гарах The Hobbit: An Unexpected Journey кинотай хамт үзэгчдэд хүргэнэ гэжээ. Тэгэхлээр бид ирэх 12 сар гартал The Wolverine киноны илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахгүй бололтой.

The Wolverine киноны албан ёсны анхны зураг