2012/11/23

The Hunger Games: Catching Fire шинэ хөдөлгөөнт лого

Lionsgate кино компани Twilight кино шиг амжилттай борлогдох цуврал бүтээхээр хичээж буй. Энэ боломжийг тэдэнд зохиолч Suzanne Collins-ийн The Hunger Games гурамсан роман бий болгоно гэж үзсэн юм. Иймээс ч өнгөрөгч 3-р сард эхний ангийг 78$ cая ам.доллараар бүтээн гаргаж өнөөдрийн байдлаар 686$ сая ам.долларын орлогыг нийт кино зах зээлээс олоод байгаа.

Кино сонирхогчдод өндөр хүлээлт үүсгэн гарсан The Hunger Games кино сайн, муу олон шүүмжлэлд хүртсэн. Хэдийгээр романыг онцгүй болгосон гэж олон үзэгч дүгнэсэн ч кино багийнхан дараагийн ангидаа шамдан орсон. Хоёр дахь боть Catching Fire-ийг кино болгохоор найруулагч Francis Lawrence ажиллаж байгаа бөгөөд кино ирэх 2013 оны 11-р сарын 22-нд нээлтээ хийхээр товлогджээ.

Энэхүү киноны галан дундах шувуу бүхий хөдөлгөөнт логог  Lionsgate-ээс саяхан гаргасанг кино сонирхогчиддоо хүргэж байна.

The Hunger Games: Catching Fire кинонд Jennifer Lawrence, Josh Hutcherson, Liam Hemsworth, Lenny Kravitz, Elizabeth Banks, Stanley Tucci, Donald Sutherland, Toby Jones, Woody Harrelson, Jena Malone, Philip Seymour Hoffman, Amanda Plummer, Lynn Cohen, Patrick St. Esprit, Meta Golding, Bruno Gunn, Alan Ritchson, E. Roger Mitchell, Maria Howell, Stephanie Leigh Schlund, Sam Claflin болон Jeffrey Wright нар оролцож байна.