2012/11/02

The Hobbit: An Unexpected Journey-ийн дүрүүд аюулгүйн зааварчилгаа өгнө

Үзэсгэлэнт сайхан байгалиараа гайхагддаг New Zealand-д алдарт Бөгжний эзэн ( The Lord of the Rings) цувралын зураг авалт хийгдсэн байдаг. Анхны анги The Fellowship of the Ring кино хийгдсэнээс хойш 10 жил өнгөрч байгаа ч найруулагч Peter Jackson-ны энэ кино New Zealand-ийн аялал жуулчлалд нөлөө үзүүлсэн хэвээр.

Мөн Peter Jackson-ны ээлжит гайхамшиг The Hobbit гурамсан бүтээлийн зураг авалт энд өрнөсөн. Анхны анги The Hobbit: An Unexpected Journey ирэх зул сараар бидэнд хүрнэ. Мөн л олон мянган жуулчдийг New Zealand-руу татна.

Тэгвэл New Zealand-ийн иргэний нисэх тээврийнхэн онгоцны аюулгүйн зааварчилгааг зорчигчиддоо хүргэхдээ The Hobbit: An Unexpected Journey-ийн дүрүүдийг ашигласан байна. Сурталчилгаанд ноён Peter Jackson мөн оролцосон байна.