2012/11/26

The Hobbit: An Unexpected Journey киноны 8 минутын trailer

Зохиолч J. R. R. Tolkien-ийн 1937 онд гаргасан уран зөгнөлт The Hobbit романаар найруулагч Peter Jackson 2012- 2014 оны хооронд 3-н цуврал уран сайхны кино бүтээхээр ажиллаж буй. Уг цувралын эхний анги The Hobbit: An Unexpected Journey ирэх 12-р сарын 14-нд нээлтээ хийх юм.



Уг цувралуудыг алдарт The Lord of the Rings гурамсан бүтээлтэйгээ адилхан гайхалтай кино болно гэж үзэгчид тэсэн ядан хүлээж буй. Тиймээс ч фенүүд нь The Hobbit: An Unexpected Journey-ийн өмнөх хугацаанд гарсан trailer болон тв видеонуудыг нэгтгэн 8 минутын урттай видео болгон гаргасан байна.