2012/11/05

Жинхэнэ сүпэрбаатрууд хүүхдийн эмнэлэгт

Кино гэдэг хүнийг баярлуулж бас уйлуулж чаддаг гайхалтай зүйл. Гэхдээ сүүлийн үед нийгмийн дунд гарч буй сөрөг үзэгдэл кинонаас эхтэй байх нь олширсон. Хэдий ийм ч киноны сайн сайхныг бид түлхүү олж харж байх ёстой. Үүний нэгэн жишээ үйл явдал өнгөрөгч Halloween-ны баяраар болжээ.

Сүпэрмэн болон түүний найз баатрууд Man of Steel, Hulk, Flash, Spiderman, Captain America  нар өнгөрөгч халловийнаар АНУ-ийн DeVos хүүхдийн эмнэлэгийн 9 давхрын цонхон дээр авиран гарч эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдүүдийг баярлуулсан байна. Энэ нь хүүхдүүдийн хувьд гэнэтийн бэлэг байсан гэж ихэд догдлон тэд ярьцгаажээ.

Тэдгээр сүпэрбаатрууд нь уг эмнэлэгтэй гэрээтэй ажилладаг цонх угаах компанийн жирийн ажилчид байсан гэнэ. Ийм л энгийн хэрнээ жинхэнэ баатруудын түүхийг сонсоход тэднээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм даа.