2012/11/06

Short film: La Luna (Pixar-ийн бүтээл)

Brave анимешны нэмэлт болгон Pixar-ынхан найруулагч Enrico Casarosa-ийн найруулсан La Luna богино хэмжээний киног бүтээсэн. Өнгөрсөн Oscar-ийн наадамд богино хэмжээний анимешин төрөлд нэр дэвшүүлсэн ч тэргүүлж чадаагүй. Хэдий тийм ч Pixar-ын бүтээл үргэлж гэгээлэг сайхан байдаг шүү дээ.


Уг богино хэмжээний анимешинг The Little Prince зохиолоос сэдэвлэсэн бөгөөд алдарт Hayao Miyazaki-ийн элементүүдийг агуулан бүтээсэн байна.


Ирэх 13-ны өдөр Pixar Shorts Collection 2 нэртэй blu-ray гарах  бөгөөд La Luna богино хэмжээний анимешин энэ багцад багтан гарах юм.