2012/11/08

Rise of the Guardians анимешны хамгаалагчидтай танилцаарай

Лууг хэрхэн сургахыг харуулсан (How to Train Your Dragon) кино бүтээгчдийн Rise of the Guardians шинэхэн анимешны дүрүүдийн танилцуулгыг хүргэж байна. Санта клаус, Улаан өндөгний баярын туулай, Шүдний шидтэн, Элсэнхүн шидэт баатруудыг нэгтгэсэн Rise of the Guardians анимешин ирэх 21-ны өдөр нээлтээ хийнэ. Уг анимешинг Тэнгис кино театрынхан монголд авчрахаар ажиллаж байгааг дуулгая.


3D-ээр үзэгчдэд хүрэх энэхүү анимешины гүйцэтгэх продюсераар нь алдарт Guillermo del Toro ажилласан бол оскарын шагналт богино хэмжээний анимешин The Fantastic Flying Books of Mr. Morris Lessmore киноны зохиолыг бичсэн William Joyce кино зохиол дээр нь ажилласан байна.

Туйлын өвгөн North
Бид Ээлдэг сайхан сэтгэлтэй өвлийн өвгөн Сантайг танина. Тэгвэл энэ өвгөн арай өөр байх юм.  Тэр бол хүйтнийг хамгаалагч дайчин. Ярианы орос аялагатай. Нэг гарын шуун дээрээ "naughty", нөгөө дээрээ "nice" гэсэн шивээстэй. Догшин, шаардангуй, цочмог зантай түүний талаарх бүх зүйл том. Туйлын өвгөний хувьд боломжгүй зүйл гэж үгүй.




Шүдний дагина (Tooth Fairy)
Цэнхэр болон ногоон өнгөөр солонгорсон далавчтай гоёмсог мөн үзэсгэлэнтэй шүдний дагина. Тэр хагас хүн, хагас соно-бялзуухай юм. Үргэлж хөдөлгөөнтэй байх маш их эрч хүчтэй түүний хөл хэзээ ч газар хүрнэ гэж байхгүй. Хүүхдүүдийн унасан шүдийг цуглуулахын тулд түүнд бяцхан туслахууд бас бий. Үүнээс гадна тэрээр хүүхдүүдийн үнэтэй сайхан дурсамжуудыг нь хамгаалж байдаг.




Улаан өндөгний баярын туулай Bunnymund
Австрали өнгө аястай улаан өндөгний баярын туулай. Гэвч тэрээр бас л өөр. Байгал дэлхийн хөрс шороог энд тэнд үсчин очиж хамгаална. Тэр байгалийн хуулийг дагаж яг ямар цагт юу хийхээ мэдэж ажилладаг. Түүний зэвсэг нь бумеринг, тэгээд өндөгнүүд. Нэг зүйл сануулахад түүнийг Bunny гэж дуудаж ёстой болохгүй. Бас уралдахуу гэж асууж болохгүй.




Элсэн хүн (Sandman)
Элсэн хүн бол зүүд хамгаалагч юм. Тэр бүгдэд сайхан зүүд зүүдлүүлэхээр хичээч хар дарсан муухай зүүдээс хамгаална. Түүнд нэг дутагдал байдаг нь тэр хэзээ ч ярьдаггүй. Тэр хэлэх гэсэн санагаа элсний тусламжтай дүрсээр үзүүлчихдэг. Тэр хуучинсаг үзэлтэй ч ухаалаг бас гайхалтай хүчирхэг. Хэдийгээр амар тайван амгалан боловч мэргэжлийн гэмээр тулалдаж чадна.




Жихүүн залуу Jack Frost
Jack Frost бол бусад хамгаалагч нарын адил ер бусын. Тэр сэтгэл булаам, мөнхийн залуу, ухаалаг нэгэн. Jack Frost өвлийн улиралыг бий болгогч цас мөсийг хянаж байдаг. Тэр жинхэнэ бужигнааныг таригч. Гэвч үүний цааны түүний гайхалтай хүч, санаа оршин байдаг.