2012/11/01

Огцом эргэлт ОАК trailer

Хот хоорондын замын огцом эргэлт дээр осол гарч буйгаар "Огцом эргэлт" кино эхэлнэ. Хийсч ирсэн гай нэгэн залуугийн амьдралд огцом уналт, бөөн бэрхшээл зовлон авчирна. Кинонд зам дээр төдийгүй амьдралд ч огцом эргэлт дүүрэн байдаг гэдэг санааг гаргахыг хичээсэн байна. Улмаар ухаантай амьдарч, зөв явбал энэхүү огцом эргэлтэд бүдрэхгүй шүү хэмээжээ. Өөрөөр хэлбэл амьдралын "огцом эргэлт" аюултай шүү, хурдаа тохируул! гэсэн санаа киноны гол цөм нь ажээ.


Киноны уран бүтээлчдийн хувьд  "Хэцүү анги", "Тусгай салаа", "Улаан эрэг" олон ангит киног бичсэн зохиолч А.Амарсайхан киноны зохиолчоор, "Амьдрал чиний төлөө" олон ангит киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан найруулагч Б.Гантулга ерөнхий найруулагчаар, МҮОНТ-ийн өмнөх бүх уран сайхны кинонд зураглаачаар ажилласан туршлагатай зураглаач Б.Чинбат ерөнхий зураглаачаар ажилласан байна.