2012/11/01

Монгол кино нэгдэлд технологийн шинэчлэлт хийнэ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өчигдөр "Монгол кино" нэгдэлд ажиллалаа. Тэрбээр тус нэгдэлд хадгалагдаж буй алтан үеийн кино фонд, кино хальс боловсруулдаг үйлдвэрлэл, тоног төхөөрөмжтэй танилцаж, тус нэгдлийн уран бүтээлч, албан хаагчидтай уулзсан юм.



Энэ үеээр тэрээр хэлэхдээ:
Монголын кино урлагийг хөгжүүлэхийн тулд эхний ээлжинд ОУ-ын хамгийн өндөр шалгууртай кино фестивалиудад оролцож, текникийн нөхцөл хангасан хальсан дээр кино үйлдвэрлэх нь чухал. Иймээс Монгол киног дэлхийн зах зээлд гаргах бэлтгэл ажил болгож томоохон технологийн шинэчлэл хийе гэж төлөвлөөд байна. Бид үүнийгээ "Монгол кино" нэгдлээс эхэлнэ.
гэлээ

Мөн тендерийн хуулинд киночдын хүсч байгаа шалгуурын нөхцөл ерөөсөө тусгагдаж өгөөгүй. Иймээс түрүүчийн Засгийн газраас шалгаруулсан түүхэн киноны тендерийг цуцлаад байгаа ажээ.