2012/11/22

Kristen Stewart дахин Цасан цагааны дүрд

"Цасан цагаан" гэх Германы үлгэрийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн Universal Pictures кино компанийн бүтээл "Цасан цагаан ба анчин" (Snow White and the Huntsman) кинонд Бүрэнхий (Twilight) киногоороо үзэгчдийн анхааралд байх болсон залуу жүжигчин бүсгүй Kristen Stewart тоглосон билээ.

Уг кино 170$ сая ам.долларын өртөгөөр бүтэж дэлхийн зах зээлээс $396 сая ам.долларын орлого олж ашигтай ажиллаад байгаа. Snow White and the Huntsman кино ийнхүү ашигтай ажиллаж эхэлсэн учраас кино багийнхан дараах ангидаа санаа тавьж эхлээд байгаа.


Саяханы мэдээллээр залуу од Kristen Stewart "Snow White and the Huntsman 2" кинонд тоглох гэрээнд гарын үсэг зурсан талаар мэдээллээ. Kristen Stewart өмнөх ангийн зураг авалтын үеээр найруулагч Rupert Sanders -тай учир ургуулж шуугиан тарьж байсан. Тэгвэл энэ удаагийн анги дээр өөр найруулагч ажиллахаар болсон байна. Харин энэ найруулагчтай нийлж шуугиан тарихгүй гэж найдъя.

Ямартай ч Twilight-ийн түүх энэ сараас эхлэн дуусч байгаа тул залуу одын дараагийн сонирхолтой түүхүүд ийнхүү үргэлжлэх бололтой.