2012/11/28

Солонгос киноны фактууд

Солонгос цувралаар нэг хэсэг бөмбөгдүүлсэн монголын үзэгчид одоо солонгос цувралаас залхсан нь лавтай. Гэхдээ солонгос соёл бидний соёлоос өөрч бас бүр илүү гайхах зүйлс байдаг бололтой. Тэдний кинон дээрээс энэ бүхнийг харж болно. Тэгвэл нэгэн уншигчийн бидэнд илгээсэн солонгос киноны сонирхолтой мэдээллүүдийг танд хүргэж байна.

Солонгос кинотай холбоотой бас нэгэн фактыг эндээс.

1. Баян царайлаг залуу энгийн, муухай ааштай охинд дурладаг.
2. Хэрвээ чи эмэгтэй бол чиний хамгийн сайн эрэгтэй найз чинь чамд дурласан байдаг.
3. Ах дүү/сайн найзууд/нэг ангийнхан/дайсанууд бүгд нэг охинд л дурладаг.
4. Чи Солонгосын хаана ч эсрэг урсгалруугаа шууд эргэж болно. Тэгээд эргэхийг хүссэн үед чинь эсрэг урсгалаар нэг ч машин явдаагүй байна.
5. Чи төлбөрөө төлөхгүйгээр ресторанаас гүйгээд гарж болно. Хэн нэгнийг алгадаад уйлаад гарахад л болно.
6. Өвдсөн хүн бүхэн хорт хавдартай.
7. 5 минут бороонд нороод л чи халуурч ханиад хүрдэг.
8. Чамайг өвчтэй ухаан алдаад унахад найз залуу чинь нуруун дээрээ үүрээд гүйдэг. Тэр хэзээ ч такси, автобус зэрэг унаагаар явж болно гэдгийг санадаггүйгээс гадна 103-руу ч залгадаггүй.
9. Хувцастайгаад далайруу ордог.
10. Хэрвээ чи баян бол адгийн шаар. Хэрвээ ядуу бол тэнгэрийн элч.

11. Чиний ах бол арчаагүй хүн. Хэрвээ төрсөн ах чинь л бол залхуу, тэнэг хариуцлагагүй, бас үргэлж чамд дараа уддаг. Ийм байж бас царайлаг ч биш.
12. Хамраас чинь цус гарсан үед л чи өөрийгөө хэтэрхий их хичээж байгааг мэдэрдэг.
13.Хэрвээ хамраас чинь цус гарсан бол чи яалтчгүй хорт хавдар туссан байна. Тэгээд чамд амьдралаа аврах мөнгө байхгүй байна. Бас нэг юм чинь дутуу учраас эмч нар хагалгааг хурдан хийх ёстой гэж хэлнэ.
14. Кафед үргэлж л кофе юмуу оранжийн жүүс авна. Тэгээд авсан зүйлээ хэзээ ч уудаггүй. Бүр хэзээ ч.
15. 2 хүн нууц зүйл ярьж байж хаалгаа онгорхой орхидог. Тэгээд 3 дахь хүн сонсож болдог.
16. Америкруу явж ирэх юм бол гайхалтай амжилтанд хүрээд ирдэг. Англи яваад ирэх юм бол загварлаг болоод ирдэг. Харин Солонгостоо үлдвэл цаг хугацаа өнгөрхөд зөвхөн үс чинь л өөрчлөгдөнө.
17. Чи өвчтэй болсон болохоороо Солонгосруугаа эргэж ирдэг.
18. Хаана ч амьдардаг байсан баян ч бай ядуу ч бай бүгд нэг эмнэлэгт очдог.
19. Хичнээн их ядуу байгаад өлсөж байсан ч нэг өмссөн хувцсаа ахиж хэзээ ч өмсдөггүй.
20. Хэрвээ чи ядуу хүүхэд бол нүүр нь халтар үс нь сэгсийсэн байх ёстой.
21. Хэрвээ хэн нэгнийг машинд дайруулахаас аварж байгаа бол чи тэр хүнээ түлхэж замаас зайлуулаад өөрийгөө дайруулахийг хүлээгээд зогсоод байдаг.
22. Хүн бүхэнд алдсан ах/эгч/ихэр байдаг.
23. Хэрвээ хайртай хүн чинь залгаад чи авмааргүй бол салгаж болохгүй. Заавал баттерейг нь утаснаасаа авах шаардлагатай.
24. Үнэгээс хуулах гээд оролдоод үзээрэй хүн гуай
25. Хэрвээ чи үерхэж байгаад өөр улс оронруу явж байгаа бол яг онгоц нисэхийн өмнө л чиний хайрт чинь чамайг явах гэж байгааг мэдээд онгоцны буудлаар нулимстай нүдээр хайж гүйдэг.
26. Хэрвээ чи онгоцноос бууж байгаа бол заавал нарны шил зүүсэн байдаг.
27. Бүх залуучууд нь хоолойтой бэлтгэлийн цамц өмсдөг. Зүгээр дээсээр тоглож байгаа мөртлөө л.
28. Охидууд нь уурлахаараа үргэлж явах гэдэг.
29. Осолд ороод толгойгоо цохивол чи ой санамжаа алдана. Гэхдээ санаа зоволтгүй 2 дахь удаагаа толгойгоо цохиход ой санамж чинь сэргэнэ.
30. Сюрприз үргэлж муу зүйл дагуулдаг.
31. Цахилгаан шат болон 00-д ямар нэг юм тохиолдох маш өндөр боломжтой. Цахилгаан шат нь дотор зугтахыг хүсдэг хүнтэйгээ таардаг. Харин 00-д дайсантайгаа таардаг.
32. Эрэгтэй эмэгтэй 00-г андуурч ордог.
33. Чи баян л биш бол хадам аав, хадам ээж чинь үргэлж чамайг үзэн ядах болно.
34. Хадам эгч чинь хүртэл үзэн ядна.
35. Хүргэн ах чинь чамд сайн байж магадгүй.
36. Хосууд үнсэлцэх 1 л арга бий. Уруул уруулаа нийлүүлээд амаа ч нээхгүй удаан байх.
37. Шөнө эзгүй газар явж байхад машин чинь эвдрэх юм уу бензин дуусах тун өндөр магадлалтай. Тэр газар нь утас ч олддоггүй бөгөөд гар утасны чинь цэнэг хүртэл дуусчихсан байна.
38. Буудалд 2 өрөө захиалъя гэхэд ганц өрөө л байна гэдэг бөгөөд тэр ганц өрөө нь бас л ганцхан ортой.
39. Анх удаа хүнтэй унтаад л жирэмсэн болдог.
40. Зарим үед дух нь дээр чинь үнсэхэд л чи жирэмсэн болдог.
41. Эсвэл бүр гар гараасаа барилцахад л жирэмсэн болдог.
42. Хэрвээ хосууд хэцүү зүйл давж буцаад нийлсэн бол дараа нь нэг нь үхэх өвчин тусдаг. Мэдээж хорт хавдар.
43. Автобусанд суувал баруун гар талдаа цонхтой суудалд сууж цонхоор хараад хайртай хүнээ боддог. Тэгээд яг хажууд нь сууж байгаагаар төсөөлж эхэлдэг.
44. 6 муу залууг нэг залуу ялж чадна. Ялангуяа энэ 6 залуу нь нэг залуугаа тойрж зогсоод нэг нэгээрээ очиж зодолдох үед. Тэгээд бүгд унсныхаа дараа гэнэт сэхээ орж ганц залууруу бөөнөөрөө дайрдаг. Бөөнөөрөө дайрж ганц залуугаа аваад хогийн савруу шидээд ахиад зоддог. Харин хайртай охин нь бүх л цаг үеийг үзэж зогсдог бөгөөд айснаасаа болоод хашгардаг. 911 дуудахаа мартаад уйлаад л хашгираад л байдаг. Гэхдээ энэ зүгээрээ. Яагаад гэвэл зодуулсан залуу маргааш нь нүүр нь дээрээ хэдхэн шархтай л байдгаас гадна хэзээ ч нүд нь хөхөрдөггүй.
45. Сайн охид машин барьдаггүй. Харин муу охид машин барьдаг.
46. Баян хүмүүс нь өндөр байр хүрээлэгдсэн газар амьдардаг. Бусад хүмүүс нь Сөүлийн захад уулын орой дээр амьдардаг.
47. Солонгосын ахлах сургууль, их сургууль маш муу. Сайн юм сурахын тулд гадаадруу л явах ёстой.
48. Хэрвээ чи гадаадад сурдаг Солонгос хүн бол (Harvard-ийг илүүд үздэг) төгссөн гадад сургуульдаа сурлагаараа нэгт орж төгссөн.
49. Ямар нэг шалтгааны улмаас залуу нь ванны өрөөнөөсөө цээж нүцгэн гарж ирдэг. Гайхсандаа чи нүдээ дараад хашгираад цээжрүү нь заахад нөгөө залуу хашгираад бас л цээжээ дардаг. Энэ залуугийн цээж нь дээр хүнд харуулж болохгүй юм байгаан байлгүй.