2012/11/07

Jurassic Park киноны раптор динозаврыг хэрхэн бүтээсэн бэ?

Монголд энэ оны хавраас хойш Тиранозаурус Батаар хэмээх үлэг гүрвэлийн олдворын тухай мэдээлэл нэлээд цацагдсан. Энэ мэдээлэл өнгөрөгч сараас эхлэн намжиж байх шиг байна. Монголчууд бид ч нэг юманд шуурахдаа амархан, мартахдаа бүр амархан улс хойно доо. Ямартай ч энэ үлэг гүрвэлийн мэдээллийг авч байхдаа нэлээд эрт үзэж байсан нэгэн бичлэгийг саналаа.



Энэ нь найруулагч Steven Spielberg-ийн бүтээсэн Jurassic Park кинотай холбоотой. Тухайн үед хүмүүс ид динозаврын талаар сонирхож байсан үе тул киноны амжилтанд нөлөөлсөн боловуу гэж боддог. 1990-ээд онд CGI тийм ч хүчтэй хөгжөөгүй байсан ч гайхалтай дүрслэлүүдийг харуулж чадсан. Үүний нэг нь раптор динозаврын хөдөлгөөн юм.


Тэгвэл энэ динозаврыг хэрхэн бүтээсэнг дараах бичлэгээс бид мэдэж авах болно. Таны төсөөлж байснаас өөр байхвий.