2012/11/09

Юрийн галавын цэцэрлэг (Jurassic Park) 3D-р дахин дэлгэцнээ

1993 онд бүтээгдсэн Steven Spielberg-ийн Юрийн галавын цэцэрлэг (Jurassic Park) кино 3D-р дахин үзэгчдэд хүрэх гэж байна. Кино үзэгчдэд хүрснээс хойш 20 жил өнгөрсөн хэдий ч дүрс, хөдөлгөөн гайхалтайгаар хийгдсэн. Мэдээж хэрэг 3D хөрвүүлэг дээрээ илүү сайжруулан ажилласан нь лавтай. Олон хүний хувьд хүүхэд ахуй цагийн гайхалтай дурсамжаа эргэн сэргээх боломж бий болж байна даа.


Jurassic Park кинонд Sam Neill, Richard Attenborough, Laura Dern, Joseph Mazzello, Ariana Richards, Wayne Knight, болон Samuel L. Jackson нар дүрүүдэд тоглосон байна. Ирэх 2013 оны 4-р сарын 5-нд 3D-р дахин дэлгэцнээ гарна.


Сонирхуулахад Jurassic Park 4 кино төсөл хэрэгжиж байгаа бөгөөд энэ анги дээр  Steven Spielberg продюсерлахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.