2012/11/22

Найруулагч Jean-Jacques Annaud монгол бүсгүй хайж байна

Төвдөд өнгөрүүлсэн долоон жил (Seven Years in Tibet), Дайсны аман дээр (Enemy at the Gates), Two Brothers зэрэг сонирхолтой киногоор бидэнд танил болсон hollywood-ийн найруулагч Jean-Jacques Annaud монгол оронд хүрэлцэн ирээд байна.

Тэрээр БНХАУ-ын зохиолч Зянь Руний "Чонон сүлд" романаас сэдэвлэн ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт кино хийх гэж байгаа бөгөөд монголоос эмэгтэй жүжигчин сонгон шалгаруулаар ирээд байгаа юм. 

Монголын талаас залуу найруулагч Б.Чингүүний "Creative Art Group" уг төсөлд оролцож байгаа юм байна. Одоогоор сонгон шалгаруулалтаар жүжигчин Р.Анхням, хадаг кинонд тоглосон Б.Цэцэгээ болон нэгэн загвар өмсөгч бүсгүй нар сонгогдоод байгаа гэнэ.