2012/11/06

Ip Man -ны өөр нэгэн түүхийг өгүүлэх The Grandmasters

Британы кино институдиэс гаргадаг Sight&Sound сэтгүүлийн орчин цагийн шилдэг 10 найруулагчийн жагсаалтад бичигдэж байсан Хонг Конгийн кино найруулагч Wong Kar Wai -ийн (2000 онд In the Mood for Love киног бүтээсэн) шинэ киноны trailer гарсан байна. Тулааны урлагийн нэрт мастер  Ip Man -ны өөр нэгэн түүхийг өгүүлэх The Grandmasters кино өнгөрөгч 2011 оны Каннын кино наадмаар үзэгчдэд хүрч байсан юм.



Энэ 12-р сард Хятадад нээлтээ хийхээр зэхээд байгаа The Grandmasters киноны гол дүрд хятад болон холливүүдийн нэрт жүжигчин Tony Leung Chiu-Wai болон Zhang Ziyi нар тоглосон байна. Найруулагч Wong Kar Wai өөрийн кинондаа тодорхой хэдэн жүжигчдийг л авч тоглуулдаг онцлогтой. Zhang Ziyi, Tony Leung Chiu-Wai нар өмнө нь түүний 2046 кинонд хамтран тоглосон байдаг.