2012/11/05

How to Train Your Dragon анимешны 3-р анги хийгдэнэ

Dreamworks кино компаниас өнгөрөгч 2010 онд гаргаж хит болсон "Лууг хэрхэн сургах вэ" (How to Train Your Dragon) анимешны үргэлжлэлийг ирэх 2014 онд гаргахаар болсон. Тэгвэл саяхан кино компанийн тэргүүлэгч Jeffrey Katzenberg гурав дахь ангийг гаргах боломжтой гэж мэдэгдсэн юм. Тэд гуравдахь ангийг ирэх 2016 оны 9-р сард гаргах төлөвлөгөө гаргаад байгаа аж. Энэ анимешин хэр хол явахыг хүлээх тэгээд үзэх л үлдэж байх шиг байна.

Мэдээж та бүхэл бүтэн 2 жил үүнийг хүлээж хэцүү. Тиймээс кино багийнхан энэ үргэлжлэлийг хадгалахын тулд өнгөрсөн онд гаргасан DVD-ны нэмэлт Dragons: Gift of the Night Fury богино хэмжээний анимешинаа ирэх зул сараар fox сувгаар цацахаар болжээ.