2012/11/02

Hollywood-ийнхан монголчуудтай хамт Чингис хааны тухай кино хийж магадгүй

Lethal Weapon, Die Hard, Matrix гээд олон алдартай киноны продюсер Joel Silver өнгөрсөн 10-р сарын сүүлээр манай оронд ирсэн байна. Түүнтэй хамт дээрх киноны гол дүр, сүпэр од Keanu Reeves ирэх байсан ч амжаагүй аж. Продюсер Joel Silver Чингис хааны тухай уран сайхны кино хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Тиймээс ч монгол оронд энэ ажлынхаа хүрээнд ирсэн байна.

Тэд цомхон хүрээнд монголын кино бүтээгчидтэй уулзалт хийсэн байна. Энд "Ану хатан" киноны зураглаач, найруулагч нартай уулзаж санал бодлоо солилцсон гэнэ. Joel Silver-ийн төлөвлөж байгаагаар Чингис хааны тухай уг киноны зураг авалтыг монголд хийх гэнэ. Мөн кинонд Keanu Reeves тоглож магадгүй байгаа ажээ.