2012/11/22

Европын кино өдөрлөгөөр гарах кинонууд

Европын холбооны төлөөлөгчийн газар, Black box театр, Глоб Интернэшнл ТББ хамтран Европын холбооны гурав дахь удаагийн кино өдөрлөгийг энэ сарын 22 - 25-ны өдрүүдэд "Black box" театрт зохион явуулах гэж байна.

Энэ удаагийн наадамд Европын холбооны Австрали, Франц, Грек, Чех, Дани зэрэг 10 орны романтик болон инээдмийн төрөл жанрын 10 киног үзэгчдийн хүртээл болгох юм.

Кино хуваарь


Бяцхан гэмт хэрэг (Small Crime)
(2008 он,  Найруулагч: Christos Georgiou, Хэл: Greak, Хугацаа:84 мин, Төрөл: dark comedy)

Нэр алдар хүссэн цагдаагийн залуу офицер Леонидас, Эгеэй тэнгэсийн алс холын нэгэн аралд томилогдоно. Арамаатай нүсэр том гэмт хэрэг илрүүлэхийг мөрөөддөг залуу цагдаагийн хувьд намуухан нойрмог хотын наран шарлагын газарт хэрэг цөөн гарна. Өдөр болгон тэрээр хотын гуанзанд очиж энэ арлын хамгийн хөөрхөн бүсгүй Анжеликийн хөтөлдөг ток-шоуг зурагтаар үзнэ. Нэгэн өдөр зартай архичин Захарисын цогцос хадан цохионоос олдсоноор арал дээр жинхэнэ гэмт хэрэг гарч, залуу цагдаагийн улиг болсон амьдрал эцэс болдог. Мөрдлөгө хийх сайхан боломжтой болсон Леонидас удалгүй хэргийн сэжүүрт Анжелик байгааг олно. Гэхдээ тэр хоёр энэ хэргийг хамт мөрдөж, бас хайр дурлал үүсгэнэ.

Бяцхан дельфинүүд (The Little Dolphins)
(1993 он,  Найруулагч: Dinos Dimopoulos, Хэл: Greak, Хугацаа:98 мин, Төрөл: comedy, drama)
Киноны үйл явдал 2-р дайны дунд, Амвракикос булангаас холгүй далайн эргийн хажууд байрлах нэгэн тосгонд өрнөнө. Хоёр хүү Петрос (8 нас) болон Ануола (7 нас) нар энэ тосгонд зуныхаа амралтаа өнгөрөөнө. Нэг удаа тэд зугаалж байх үеэр тосгоноос зайдуу байрладаг орь ганц нэгэн урцад ээжтэйгээ амьдардаг хүүтэй танилцана. Тэрээр уушигны сүрьеэтэй учир ийнхүү тосгоноос тусгаарландаг амьдардаг ажээ. Петрос, Антуола нар тэр хүүтэй найз нөхөд болно. Тэд том хүмүүсийн харгис хэрцгий ааш аришинтай тулгаран улмаар өөрсдийнхөө төлөө тэмцэхээр шийддэг.

Огцрол (leaving)
(2011 он,  Найруулагч: Vaclav Havel, Хэл: Czech, Хугацаа:94 мин, Төрөл: comedy, drama)

Улс төрч асан хүний учир утгагүй дүр төрх. Эх орондоо бүх насаараа хүчин зүтгэж улмаар гавъяаныхаа амралтанд гарсан төрийн дээд түшээ буюу канцлер асан хүний тухай гашуун боловч инээдтэй түүхийг өгүүлнэ. Албан тушаалаасаа огцорч бараг насаараа амьдарсан төрийн тансаг орд харшаас явахын 2 хоногийн өмнөх олон хөгтэй явдлыг харуулах юм.


Тэнгэрийн амьсгал (А Breath of Heaven)
(2010 он,  Найруулагч: Reinhold Bilgeri, Хэл: German, Хугацаа:138 мин, Төрөл:drama)

Өнгөрч улирсан амьдралаа ардаа орхиж, шинэ амьдрал, шинэ хайр дурлалтай учиртал аймшигт цасан нуранга хүмүүсийн хувь тавиланг орвонгоор нь өөрчилнө.
Сурвалжит гаралтай эмэгтэй Альпын нуруун дахь Ворарлберг тосгоны багш залуугийн хооронд өрнөсөн хайр дурлалын оргил үе нь 1954 онд түүхэнд үлдсэн цасан нуранги нь болно.



Тэнгэрийн амьсгал (S.O.S Love)
(2007 он,  Найруулагч: Tamas Sas, Хэл: Hungarian, Хугацаа:96 мин, Төрөл: comedy, romance)
Эрэгтэй хүн дурласан бүсгүйгээ өөртөө татаж чадахгүй бол яах вэ? Найдваргүй дурлал бол яах вэ? Хэдий мөнгөтэй ч гэсэн ёс журамгүй бол яах вэ? Мөнгө, хайрын үг байсан ч хангалтгүй байвал юу хийх вэ? Уянгат инээдмийн киноны мөнхийн болон энэ асуултыг Тамаш Шашийн шинэ кино харуулах болно.


Сэтгэл хөдлөлтэй хүмүүс (Les Emotifs Anonymes)
(2010 он,  Найруулагч: Jean-Pierre Ameris, Хэл: French, Хугацаа:80 мин, Төрөл: comedy, romance)

Жон-Рэне бол нэгэн шоколадны үйлдвэрийн дарга харин Анжелик бол шоколадны технологич билээ. Тэр хоёр маш их сэтгэл хөдлөлтэй хүмүүс. Шоколад тэр хоёрыг илүү дотно болгодог бөгөөд бие биендээ санаандгүй дурлажээ. Гэвч сэтгэлээ илчилж чадахгүйгээс байдал тэдний хувьд амаргүй болно.



Нарны өргөн чөлөө (Sun Alley)
(1999 он,  Найруулагч: Leander Haubmann, Хэл: German, Хугацаа:101 мин, Төрөл: comedy, romance)

Баруун-зүүн Герман буюу баруун-зүүн Берлинийг заагласан "Нарны гудамж"-ны дэргэд зүүн Берин дэх нэгэн байранд хэсэг хүүхдүүд амьдардаг билээ. Энэ хүүхдүүдийн ааш ариншин, тэдний гэр бүлийн амьдрал, баруун Берлинээс байнга ирдэг найз нөхөд, хамаатан садангууд болон зүүн Германы хилчдийн дүр төрх энэ бүгд "Нарны гудамж"-н дахь учир утгагүй амьдрал төдийгүй хуучин зүүн Германыг бүхлээр нь энэ кинонд харуулсан ажээ.

Далд дайн (The Undercover War)
(2009 он,  Найруулагч: Nicolas Steil, Хэл: French, Хугацаа: 97 мин, Төрөл: Drama)

1944 оны 5-р сар. Коллеж дөнгөж төгссөн залуу Люксенбургг төрөлх хотноо эргэн ирнэ. Германы талд дайдахаас эсэргүүцэж нууцлагдмал амьдралыг сонгож, хаягдсан уурхайд зугтсан хүмүүсийн эгнээнд элсэх ажээ.

Аргагүй аллага (Essential Killing)
(2010 он,  Найруулагч: Jerzy Skolimowski, Хэл: English, Хугацаа: 83 мин, Төрөл: Thriller, War)

Афганистанд амьдрах Талибаны гишүүн Америк цэрэг болон хоёр барилгачинг алсны дараа Америк цэргүүдэд баригдана. Европт байцаагдахаар очсоны дараа зугтаж амжина. Ийнхүү тэрээр өөрийн үл мэдэх тив дээр оргодол болно.




Туршилт (The Experiment)
(2010 он,  Найруулагч: Louise Friedberg, Хэл: Danish, Хугацаа: 90 мин, Төрөл: Drama)

Энэ кинод 1950-аад онд Дани улсаас хэрэгжүүлсэн нийгмийн чанартай туршилт буюу Греландийн соёлын өв уламжлалыг газрын хөрснөөс арчсан тухай өгүүлнэ. 1951 онд Данийн эрх баригчид Греландын инуит омгийн 22 хүүхдийг хүчээр эцэг эхээс нь салгаж булмаар Данид боловсрол олгуулж, цаашилбар Данийн иргэн болгох зорилготойгоор авч явсан билээ. Сонгож авч явсан 6-8 настай 22 хүүхэд ядуу гэр бүлээс гаралтай байсан ажээ. Данийн засгийн газар тэдэнд боловсрол олгож улмаар орчин үеийн Данийн нийгэмд зохих байр сууриа эзлэхэд нь туслах санаатай байв.