2012/11/07

Dragon Baby (Сонирхолтой видео)

Франц гаралтай Канадын кино бүтээгч Patrick Boivin өөрийн хүү Romeo Elvis Bulte-ийг гол дүрээ болгон бүтээсэн Dragon Baby гэх видео youtube дээр 4 өдрийн дотор 10 сая хүн үзээд байна.


Уг видеог тулааны урлагийн нэрт мастер Bruce Lee-ийн Enter the Dragon болон найрлуугач Quentin Tarantino-ийн Kill Bill гэх мэт кинонаас санаа авч бүтээсэн бөгөөд хөлд орж буй бяцхан хүү чихмэл тоглоомтой гайхалтайгаар тулалдаж байгааг харуулжээ.


Хоёр жилийн өмнө үүнтэй адил Iron Baby видеог Boivin өөрийн охин Marguerite Bulte-г гол дүрд тоглуулан бүтээсэн байдаг. Энэ видео нь мөн л эрэлттэй байсан билээ. Iron Baby-г эндээс үзнэ үү.