2012/11/16

Чулуунбаатар - Үл таних эмэгтэй OST клип

Австрийн алдарт зохиолч Стефан Цвейгийн "Танихгүй эмэгтэй захидал" сонгодог зохиолоор сэдэвлэн бүтээсэн "Үл таних эмэгтэй" уран сайхны кино үзэгчдэд хүрээд багагүй хугацаа өнгөрч байна. Найруулагч Найруулагч Н.Наранбаатарын бүтээл "Үл таних эмэгтэй" киноны гол дүрүүдэд О.Долгор, С.Болд-Эрдэнэ, Г.Отгонцэцэг, Г.Амгаланбаатар нар тоглосон юм.

Уг кинонд зориулагдан хоёр дуу бүтээгдсэн бөгөөд МУГЖ Т.Ариунаагийн Чамайг хайрлана дуунд клип хийгдэн сонсогчдод хүрсэн бол Л.Чулуунбаатарын Үл таних эмэгтэй дууны клип саяхан хийгдсэн юм. Ингээд "Үл таних эмэгтэй" киноны дууны шинэхэн клипыг хүргэж байна.