2012/11/26

Box office: 20121126 The Twilight Saga: Breaking Dawn - Part 2



1. The Twilight Saga: Breaking Dawn - Part 2: Өнгөрөгч 7 хоногт: $43.1 сая, нийт: $227 сая

2. Skyfall: Өнгөрөгч 7 хоногт: $36 сая, нийт: $222 сая
3. Lincoln: Өнгөрөгч 7 хоногт: $25 сая, нийт: $62.2 сая
4. Rise of the Guardians: Өнгөрөгч 7 хоногт: $24 сая, нийт: $32.6 сая
5. Life of Pi: Өнгөрөгч 7 хоногт: $22 сая, нийт: $30.1 сая


6. Wreck-It Ralph: Өнгөрөгч 7 хоногт: $16.8 сая, нийт: $150 сая
7. Red Dawn: Өнгөрөгч 7 хоногт: $14.6 сая, нийт: $22 сая
8. Flight: Өнгөрөгч 7 хоногт: $8.6 сая, нийт: $74.9 сая
9. Silver Linings Playbook: Өнгөрөгч 7 хоногт: $4.62 сая, нийт: $6.45 сая
10. Argo: Өнгөрөгч 7 хоногт: $3.88 сая, нийт: $98.1 сая

Rise of the Guardians

Найруулагч: Peter Ramsey
Дуу оруулсан:  Hugh Jackman, Alec Baldwin, Isla Fisher
imdb: 7.4

Санта клаус,  Улаан өндөгний баярын туулай, Шүдний шидтэн, Элсэн хүн гээд бүх хүүхдүүдийн жинхэнэ гэж итгэж явдаг шидэт баатруудыг нэгтгэсэн Rise of the Guardians нэртэй DreamWorks-ын ээлжит нэгэн анимешин дэлгэцнээ гарлаа. Хөгжилтэй хэдий ч баатарлаг байлаа гэж кино шүүмжлэгчдээд товч үнэлгээ аваад байгаа уг киноны гүйцэтгэх продюсераар нь алдарт Guillermo del Toro ажилласан бол оскарын шагналт богино хэмжээний анимешин The Fantastic Flying Books of Mr. Morris Lessmore киноны зохиолыг бичсэн William Joyce кино зохиол дээр нь ажиллаж Лууг хэрхэн сургахыг харуулсан (How to Train Your Dragon) кино бүтээгчид бүтээжээ. Бусад мэдээллийг эндээс




Life of Pi

Найруулагч: Ang Lee:
Одод: Suraj Sharma, Irrfan Khan, Adil Hussain
imdb: 8.4

Brokeback Mountain киногаар Oscar хүртсэн найруулагч Ang Lee -ийн ээлжит уран сайхны кино. Уг кинонд Piscine Molitor Patel (Товчлон Pi гэж дууддаг) гэх энэтхэг хүү усан онгоцны осолд орж номхон далайд ганцаар амьд үлдэх бөгөөд түүнтэй хамт завин дээр Бенгалийн бар мөн хамт байх юм. Тэдний хоорондын дайсагнал эцэсдээ нөхөрлөл болж 227 өдрийн дараа аврагдах түүхийг өгүүлэх юм. Найруулагч киногоо харах уран зураг байх талаас нь ихээхэн ажиллаж бүтээсэн гэж дурдсан байна. Найруулагч Ang Lee -ийн 3 мянга илүү гаруй залуучуудаас сонгож кинондаа тоглуулсан залуу хүү Suraj Sharma хүүгийн од болон гялалзах мөч ингээд ирлээ. Бусад мэдээллийг эндээс



Red Dawn

Найруулагч: Dan Bradley
Одод:  Chris Hemsworth, Isabel Lucas, Josh Hutcherson
imdb: 5.8

Тор-ийн дүрээрээ бидэнд илүү ойр байх болсон Chris Hemsworth-ийн ээлжит адал явдалт кино гарчээ. Crank, Spider-Man 2 болон 3,  The Bourne Legacy, Jackass: The Movie гэх мэт олон киноны зохион байгуулагчаар ажилласан, hollywood-д энэ төрлөөрөө алдартай Dan Bradley-ийн анхны ерөнхий найруулагчаар ажилласан кино нь төрлөө. Нээлтээ хийсэн эхний 7 хоногтоо boxoffice-ийн 7-д бичигдэнэ гэдэг чамлахааргүй амжилт юм. Гэхдээ мэдээж хэрэг энэ дүнд жүжигчдийн нэр хүнд нөлөөлсөн нь гарцаагүй юм.



Silver Linings Playbook

Найруулагч:  David O. Russell
Одод:   Bradley Cooper, Jennifer Lawrence, Robert De Niro
imdb: 8.3

Жүжигчин Bradley Cooper-ийн брэнд шахуу болсон инээдмийн, драм төрлийн кино.  Silver Linings Playbook кино өнгөрсөн 9-р сард Торонтогийн олон улсын кино наадамаар үзэгчдэд хүрсэн юм. Уг үзвэрээр кино шүүмчлэгчдээс ихээхэн эерэг санал авч чадсан юм. Кинонд  Robert De Niro, Jacki Weaver нар оролцсон байна.