2012/11/05

Box office: 20121105 Wreck-It Ralph


1. Wreck-It Ralph: Өнгөрөгч 7 хоногт: $49.1 сая, нийт: $49.1 сая
2. Flight: Өнгөрөгч 7 хоногт: $25 сая, нийт: $25 сая
3. Argo: Өнгөрөгч 7 хоногт: $10.2 сая, нийт: $75.9 сая
4. The Man with the Iron Fists 2: Өнгөрөгч 7 хоногт: $8.22 сая, нийт: $8.22 сая
5. Taken 2: Өнгөрөгч 7 хоногт: $6 сая, нийт: $126 сая

6. Cloud Atlas: Өнгөрөгч 7 хоногт: $9.4 сая, нийт: $9.4 сая
7. Hotel Translyvania: Өнгөрөгч 7 хоногт: $4.5 сая, нийт: $138 сая
8. Paranormal Activity 4: Өнгөрөгч 7 хоногт: $4.3 сая, нийт: $49.6 сая
9. Here Comes the Boom: Өнгөрөгч 7 хоногт: $3.6 сая, нийт: $35.6 сая
10. Silent Hill: Revelation 3D: Өнгөрөгч 7 хоногт: $3.3 сая, нийт: $13.9 сая

Wreck-It Ralph

Найруулагч: Rich Moore
Дуу оруулсан одод: John C. Reilly, Jack McBrayer and Jane Lynch
imdb: 8.4

Эсрэг талын хүчирхэг залуу ханыг нурааж харин та түүнийг засдаг видео тоглоомын хана нураагч залуу нэг л өдөр муу талд байхаасаа залхана. Ингээд өөрийн энэ хувь заяагаа өөрчлөхөөр тоглоомын гүнрүү орж адал явдлаа үргэлжлүүлэх болно.
Disney-ийн ээлжит анимешин Wreck-It Ralph нь кино шүүмжлэгчдийн зүгээс видео тоглоомын гайхалтай кино боллоо гэсэн магтаалыг хүртээд байна. Wreck-It Ralph анимешны талаар эндээс.



Flight

Найруулагч:  Robert Zemeckis
Одод:  Nadine Velazquez, Denzel Washington, Carter Cabassa
imdb: 7.7

Ахмад нисгэгч Denzel Washington-ны шинэхэн кино гарсан байна. Нисэхийн онгоц гэнэт өндрөө алдаж эхлэхэд ахмад нисгэгч олон хүний амийг аврах боломжийг гарган осолдоно. Гэвч энэ ослоос амьд үлдсэн нь түүний буруу ч байж мэднэ. Сурвалжлагчид, шүүх хурал, байцаалт үзэн ядалт гээд энэ бүхнийг тэр давж чадах болов уу.


The Man with the Iron Fists

Найруулагч:   RZA
Одод:   Russell Crowe, Cung Le and Lucy Liu
imdb: 7.2

Сүүлийн үед Чингис хааны намтарчилсан кино хийх талаар яриа гаргаад байгаа реппер, найруулагч RZA-ийн анхны бие даан найруулсан кино нээлтээ хийлээ. Үзэгчдээс нэлээд хүлээлт үүсгээд байсан уг кино тийм ч сайн борлогдохгүй бололтой. Хятад өнгө төрөх дээр европ зан чанарыг тусгаж харуулж онцгой үйл явдал, өрнөлтэйгээр үргэлжлэх энэхүү кинонд  Russell Crowe, Cung Le, Lucy Liu, Byron Mann, RZA, Rick Yune, David Bautista, Jamie Chung гэсэн одод тогложээ.