2012/11/30

Зарим киног араас нь гүйлгэж үзвэл

Годзилла (Godzilla/1954) киног араас нь гүйлгэж үзэх юм бол энэ кинонд нэгэн мангас хотын талыг засаж янзлан шинэ байшингууд бариад сарны алхаагаар далайруу ордог тухай гарах болно.

Бенжамин Баттон (The Curious Case of Benjamin Button/2008) г араас нь гүйлгэж үзэх юм бол жирийн нэгэн эрийн амьдралыг харуулсан гунигийн кино байх болно.


Хөөрхөн хүүхэн (Pretty Woman /1990 ) киног мөн араас нь гүйлгэж үзэх юм бол энэхүү кинонд Ричард Гир Жулиа Робертсийг биеээ үнэлэгч болгож буй тухай гарах болно.