2012/11/01

Амархүү, Агий - Надад итгэ (Big Fish OST)

Реппер, продюсер B.A.T болон Dash films-с гаргасан адал явдалт "Big Fish" кино өнгөрсөн сард үзэгчдэд хүрсэн билээ. Уг киноны гол дүрийг дуучин Б.Амархүү бүтээсэн бөгөөд цагдаагийн ахлах дэслэгч Соёмбо гэгч залуу хар тамхитай холбоотой хүн амины хэргийг мөрдөн илрүүлж байгаагаар үйл явдал өрнөдөг.


Тэгвэл уг киноны дууг мөн дуучин Амархүү дуулсан байна. "Надад итгэ" нэртэй энэ дууг kiwi хамтлагийн гишүүн Агий хамтран дуулсан байна.