2012/11/15

2014 онд Popeye анимешин гарна

Sony Pictures Animation-ынхан хүн бүрийн мэддэг бууцайчин, далайчин эр Popeye -г бүрэн хэмжээний анимешин болгохоо зарлаад байгаа. Popeye анимешиныхаа найруулагчаар Genndy Tartakovsky-г сонгоод байна. Гэвч саяхан дэлгэцнээ гаргасан Hotel Transylvania анимешин нь гайхалтай амжилттай байсан учраас уг анимешны үргэлжлэл ангид түлхүү санаа тавьж эхлэхээр болоод байна.

Ямартай ч Sony Pictures Animation-ийхан Popeye анимешинг гаргах хугацаагаа товлоод байна. Ирэх 2014 оны 9-р сард Popeye анимешин 3D-ээр үзэгчдэд хүрэхээр болоод байна. Харин Hotel Transylvania 2 анимешинаа дээрх хугацааны үүний өмнө үү дараа юу гэдгээ шийдээгүй байгаа бололтой.