2012/10/25

Шинэчлэгдсэн Видео сан - Гэр бүлээрээ тухлах гэрийн кино театр

Монголын телевиз үзэгчдэд Гурвалсан үйлчилгээ тэр дундаа IPTV хэмээх цоо шинэ үйлчилгээг мэдрүүлсэн Юнивишн компани системийн шинэчлэл хийж илүү дэвшилтэт боломжуудыг хэрэглэгчиддээ санал болгож эхлээд байгаа. Нарийн тодруулбал, IPTV-ийн 2.0 системээ хамгийн сүүлийн үеийн 3.0 систем рүү шилжүүлж, үйлчилгээгээ илүү өндөр түвшинд хүргэсэн юм. Ийнхүү Юнивишнийн IPTV 3.0 системд шилжсэнээр IPTV-ийн "Видео сан" үйлчилгээ илүү боловсронгуй болон сайжирч, шинэчлэгдээд байна.

Шинэчлэгдсэн "видео сан"-ийн давуу талуудыг танилцуулж байна.

Жаргалынх ам бүл тавуулаа, Юнивишнийн Гурвалсан үйлчилгээг хэрэглэдэг энгийн нэгэн  гэр бүл. Энэ айлын IPTV ч мөн адил 3.0 систем рүү шилжээд удаагүй байгаа. Энэ хооронд гэр бүлийн гишүүн бүр шинэчлэгдсэн Видео сангийн давуу талыг мэдрээд амжжээ.

Хүүхдийн сан - Жаргалын долоон настай бага хүү нь хүүхэлдэйн кинонд тун дуртай. Хүүхэлдэйн киноноос өөр юм үздэггүй хүүд "Хүүхдийн сан" яг тохирч байгаа бөгөөд дүрсний нягтрал сайтай тул нүд нь өвдөхгүйн дээр англи, монгол хадмал орчуулгатай тул хэлний мэдлэг нь сайжирч байна.

Кино сан - Амралтын өдрүүдэд Жаргалынх халуун ам бүлээрээ энэ цэсэнд байрлах 1 500 гаруй киноноос хүссэнээ сонгон үздэг. Гэртээ дуртай киногоо өндөр нягтралын HD болон 3D форматаар, Dolby surround дуугаралттай үзээд яг л кино театрт байгаа мэт тухлах болжээ.

18+ кино сан -  Зөвхөн 18-аас дээш насны хүмүүс л үзэх цэс рүү энэ гэр бүлээс аав, ээж хоёр нь л Юнивишнээс авсан тусгай эрхээрээ нэвтэрдэг. Сонгосон киноныхоо дэлгэрэнгүй тайлбарыг уншиж, трейлерийг тоглуулах боломжтой. Гэхдээ эдгээр боломжууд бусад цэсэнд байрлах кинонуудад ч хамаатай гэдгийг сануулах хэрэгтэй.

Хөгжмийн сан
3.0 системд шилжсэнээр Юнивишнийн IPTV үйлчилгээ нь Видео сан буюу олон төрөл жанрын киноны сангаас гадна Хөгжмийн сантай боллоо. Тус сан  нь  клип, концертоос гадна гэрийн караокетэй.

Шинэчлэгдсэн "Видео сан"-д долоо хоног бүр SD, HD, 3D форматтай 12-16 кино, контентууд шинээр нэмэгдэнэ.

Жаргалын гэр бүлийн IPTV-ийн 3.0 системээс хүртэх давуу талуудын хоёр дахь хэсгийг танилцууллаа. IPTV 3.0 системийн давуу талууд үүгээр дуусахгүй цаашид үргэлжилнэ.

Хэрэв та Монголын олон мянган гэр бүлүүдийн адил IPTV-ийн 3.0 системийн давуу талуудыг мэдэрч, шинэчилсэн "Видео сан"-г үзэхийг хүсвэл Юнивишнийн аравдугаар сарын урамшуулалд хамрагдан шинэ хэрэглэгч болоорой. Энэ сарыг дуустал HD Box, Smart Box төхөөрөмжүүд 72% хямдарсан байна.

Юнивишн- Өрх бүрийн энгийн хэрэглээ