2012/10/03

Гар утастайгаа Ulaanbaatar I Love You фистевальд оролцоорой

Creative Art Group -ын санаачлагаар хамгийн анхны удаа Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар мөн Skytel хамтран "Улаанбаатар, би чамд хайртай!" ухаалаг гар утасны 2012 оны видео наадам зохион байгуулах гэж байна. Энэхүү наадамд ухаалаг гар утастай хэн ч оролцож, авьяас чадвараа сорих боломжтой. Кино, баримтат кино, видео клип, реклам болон гэрийн бичлэг гэсэн таван сэдвээс өөртөө хамгийн ойрхоныг сонгож, гар утсан дээрээ бүтээлээ хийнэ.
 
Хамгийн гол нь уг бүтээлд Улаанбаатар хотын хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт, нийгэмд тулгарч буй асуудал, хотын соёл, харилцаа, хайр дурлал зэргийн аль нэгийг илэрхийлсэн байх шаардлагатай. Сонгон шалгаруулалт хамгийн ардчилсан хэлбэрээр явагдах болно. 

 
Бүртгэл 10-р сарын 1-ээс эхлэнэ. Бүртгэж авсан бүтээлүүдийг www.facebook.com/ubiloveyou гэсэн цахим хуудсан дээр 10 дугаар сарын 29-өөс 11 сарын 16 хүртэл албан ёсоор байрлуулна. Энэ хугацаанд хамгийн их like авсан шилдэг  нэг оролцогч 2012 оны 11 дугаар сарын 18-нд ялагчаар тодорч Гран Пригийн эзэн болж, 5’000’000 төгрөг, ухаалаг гар утас мөн Skytel-ийн 2gb data эрхний эзэн болно. 2-р байр нь Smart tab, 1.000.000 төгрөг мөн 2gb data эрхний эзэн болно. Харин 3-р байр нь Smart tab, 500.000 төгрөг мөн 2gb data эрхний эзэн болно.

CREATIVE ART GROUP

Sukhbaatar District
Baga Toiruu 6th horoo
Green House 46/2
Ulaanbaatar, Mongolia

TEL: 976-11-8809-3456 or 8809-FILM
E-MAIL: chinguun@hotmail.com