2012/10/24

Ubisoft-ийн тоглоом Assassin's Creed-ээр кино бүтээнэ

Тоглоомоос сэдэвлэн бас нэгэн кино бүтээгдэхээр болж байна. Видео тоглоомын зах зээлийн тэргүүлэгч гэж хэлж болох Ubisoft-ын шилдэг бүтээлүүдийн нэг Assassin's Creed тоглоомоос сэдэвлэн Michael Fassbender продюсерлан мөн гол дүр тоглон шинэхэн кино бүтээхээр ажиллаж эхлээд байгаа.

20th Century Fox кино компаний New Regency продакшинд Ubisoft-ынхон кинонд дээр хамтран ажиллах эрхийг өглөө. Sony-ыхан энэ кинон дээр ажиллахыг хүсэж байсан хэдий ч тэднийг сонгосонгүй. Энэ талаараа Ubisoft-ын тэргүүн Jean-Julien Baronnet хэлэхдээ:
- New Regency-ийнхан авъяаслаг, кино бүтээхдээ чадварлаг компани, тиймээс Ubisoft тэднийг сонгосон. Бидний Ubisoft Motion Pictures-тэй хамтран гайхалтай бүтээл төрүүлнэ гэж итгэж байна. Бид санхүүгийн тал дээр уян хатан хандаж видео тоглоомын фенүүдэд Assassin's Creed киног өндөр чанартай бүтээж хүргэх болно.
гэжээ.