2012/10/26

Transformers 4 кинонд Mark Wahlberg тоглох нь худлаа

Boogie Nights кинонд бүтээсэн дүрээрээ hollywood-ын A зэрэглэлийн жүжигчин болсон Mark Wahlberg-ийг найруулагч Michael Bay-ийн сүүлийн хувирагч кино болох Transformers 4 кинонд тоглох болсон талаар кино мэдээллийн томоохон сайтууд цацсан.

Тэд өмнөх Transformers кинонуудын гол дүрд тоглосон Shia LaBeouf энэ удаад тоглохгүй, харин түүний оронд жүжигчин Mark Wahlberg-ийг найруулагч Michael Bay сонирхож байгаа гэсэн мэдээлэл цацсан юм.


Тэгвэл энэ мэдээллийн талаар найруулагч Michael Bay өөрийн албан ёсны вэбсайтандаа
-  Mark Wahlberg T4 гэсэн мэдээлэл худлаа. Харин Mark бид хоёр өөрийн кино төслийн тараар ярилцаж байгаа .
гэжээ.