2012/10/15

Аймшгийн баяраар Toy Story гарна

Disney/Pixar-ын алдарт бүтээл Toy Story анимешны хөөрхөн дүрүүд дахин нэгэн богино хэмжээний кинонд гарах нь. Өмнө нь хэд хэдэн богино хэмжээний кино бусад кинотай дагалдан бүтээгдсэн байдаг энэ удаагийн богино хэмжээний кино Halloween -ны баярт зориулагдан гарч байгаагаараа онцлог юм.

Богино хэмжээний киноны нэр Toy Story of Terror гэж зарлагдаад байгаа бөгөөд ирэх 2013 оноос TV -р гарахаар төлөвлөгдөөд байгаа ажээ. 


2010 онд бүтээгдсэн Toy Story 3 анимешин нийт $1.063 тэрбум ам.долларын ашиг олж томоохон амжилтыг дагуулаад байна.