2012/10/09

Солонгосын бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой кино The Thieves

Найруулагч Joon-ho Bong-ын 2006 онд бүтээсэн The Host кино солонгосын кино зах зээлээс бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон киногоор нэрлэгдсэн юм. Тэгвэл энэ зун энэ киноны амжилтыг найруулагч Dong-hun Choi-ын The Thieves кино эвдэж шуугиан тариад байна. Адал явдалт, инээдмийн төрөлд багтах энэ киноны тасалбар нийт 13 сая илүү давсанаараа ийнхүү амжилтын эзэн болсон байна.


The Thieves кинонд Starring Yun-seok Kim, Hye-soo Kim, Gianna Jun, Jung-jae Lee, Simon Yam, Hae-sook Kim,  Dal-soo Oh гээд солонгосын шилдэг жүжигчид оролцсон оддын цуглуулга кинонуудын нэг болсон юм. Киноны үйл явдлын талаар Mission: Impossible киног санагдуулам солонгосын Ocean’s Eleven байлаа гэж кино шүүмжлэгчид дурдсан байна.

Ийнхүү амжилтыг дагуулсан The Thieves кино АНУ-ын кино театруудаар 10-р сарын 12-ны баасан гарагт гарч эхлэх гэж байна.