2012/10/04

The Lone Ranger киноны анхны trailer

The Pirates of the Caribbean гурвалсан бүтээлийг найруулсан Gore Verbinski-ын найруулж буй The Lone Ranger киноны анхны trailer гарчээ. Уг кинонд индиан Tonto-ын дүрийг Johnny Depp бүтээж байгаа бол The Lone Ranger -ын дүрийг The Social Network-ийн Armie Hammer бүтээж байна.



Найруулагч Verbinski-ийн хувьд жүжигчин Depp-тэй олон кино төслүүд дээр хамтарч ажиллаж байсан тул түүнийг яаж харуулахаа сайн мэдэж байгаа нь лавтай. Тиймээс ч энэ киноны гол маркетингийн зэвсэг нь Johnny Depp болоод байгаа юм. Тус кинонд Johnny Depp, Armie Hammer, Tom Wilkinson, William Fichtner, Barry Pepper, James Badge Dale, Ruth Wilson, болон Helena Bonham Carter нар оролцож байна. Кино ирэх 2013 оны 7-р сарын 3-нд нээлтээ хийнэ.

Ингээд өрнөдийн галт тэрэг, индианчуудтай дахин уулзацгаая.