2012/10/26

Ten киноны Arnold Schwarzenegger-ийн анхны төрх

Найруулагч David Ayer-ийн шинэ кино Ten кинонд мужийн дарга асан Arnold Schwarzenegger тоглож буй. Тэрээр өчигдөр өөрийн twitter-ээр дамжуулан уг киноны анхны зургийг дэлгэлээ. Олон нийтийн цахим сүлжээнүүддээ энэ мэдээллийг шуурхай түгээдэгт нь баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх.  Зурагт спорт үс засалттай, хэд хэдэн шивээстэй хөгшин эрийн төрхийг Ноён Arnold Schwarzenegger гаргасан байна. Мэдээж хэрэг шүдээ хүртэл зэвсэглэсэн байна.


Schwarzenegger уг кинонд John "Breacher" Wharton гэх дүрийг бүтээж байгаа бөгөөд хамгаалалтын хатуухан командлагчийн дүр ажээ. Ten кинонд мөн Sam Worthington, Joe Manganiello, Harold Perrineau, Josh Holloway, Terrence Howard, Olivia Williams, Mireille Enos, Dawn Olivieri болон Malin Akerman нар оролцсон байна.

Уг киног Agatha Christie-ын "Ten Little Indians" зохиол дээр суурьлан бүтээж байгаа юм. Кино зохиолыг өмнө нь энэ төрлийн кино болох The A-Team кино зохиол дээр ажиллаж байсан Skip Woods (X-Men Origins: Wolverine, A Good Day to Die Hard) бичсэн байна. Кино ирэх жилээс дэлгэцэнд гарна.