2012/10/16

Stephen King-ын аймшиг Carrie киноны анхны трайлер

Kick-Ass кинонд Hitgirl-ын дүрээрээ олонд танигдсан залуу жүжигчин Chloe Moretz нэгэн аймшгийн кинонд гол дүр бүтээж байна. Алдарт зохиолч Stephen King 1974 онд хэвлэгдсэн анхны роман Carrie-аас сэдэвлэн 1976 онд кино бүтээж байсан бол уг киног дахин бүтээж байгаа юм. 2013 онд гарах Carrie киноны Carrie White-ын дүрд Chloe Moretz тоглож байгаа бөгөөд өмнө нь түүний цусанд будагсан зураг цацагдаж байсан бол анхны trailer саяхан гарлаа.


Нууц хувилдаан эсвэл бүр ер бусын далдын хүчин зүйл нь үл мэдэгдэх аймшгийн дунд өрнөх залуу хадагтайн түүхийг өгүүлэх энэхүү киноны талаараа Moretz цусанд будагдсан зургаа хараад "Тэр бол мангас биш. Тэр зүгээр л .. охин" гэсэн байна.

Carrie ирэх оны 4-р сарын 5-нд дэлгэцэнд гарна.