2012/10/09

Sacha Baron удахгүй лесби эмэгтэйг өөрийн болгоно

Өнгөрөгч 9-р сард усан онгоцны магнат Хонг-Конгийн тэрбумтан Cecil Chao Sze-tsung өөрийн охин Gigi-ийн бэлгийн лесби чиг хандлагыг өөрчилж чадсан ямар ч эрд шууд 65$ мянган ам.долларын шагнал өгөхөө амлаж шуугиан тарьсан мэдэгдэл хийж байсан билээ.

Тэгвэл энэ түүхээр Их Британын инээдмийн киноны нэрт жүжигчин Sacha Baron Cohen нэгэн кино бүтээхээр болсон байна. Тэрбээр "Paramount Picture" корпорацийн  харьяа "Four By Two" компанийг эзэмшдэг бөгөөд уг киног өөрийн  компанидаа бүтээж, өөрөө  дүр бүтээх ажээ.

Нэрт инээдмийн жүжигчин маань саяхан Дарангуйлагч (Dictator) кинонд гол дүр бүтээн 177$ сая ам.долларын ашиг олж шуугиан тариад байсан бол дараагийн шуугиан тарих бүтээл нь  лесби эмэгтэйг өөрчлөх бололтой.