2012/10/31

Реппер RZA Чингис хааны тухай кино хийнэ

Алдарт Wu-Tang бүлгэмийн үүсгэн байгуулагчдын нэг реппер, продюсер, жүжигчин, найруулагч RZA нь Чингис хааны тухай кино хийж, найруулахаар болжээ.

'90-ээд оны алдарт реппер маань сүүлийн үед ийнхүү кино урлагт хүчтэй түрэн орж ирж байна. Түүний анхны найруулан хийсэн мөн гол дүрд нь тоглосон "The Man with the Iron Fists" кино энэ баасан гаригт Америкийн кино театруудад нээлтээ хийж буй. Уг кино нь шүүмжлэгчдээс ихээхэн өндөр үнэлгээг аваад байгаа бөгөөд Lucy Liu, Russel Crowe зэрэг та бидний мэдэх томоохон одууд тоглосоноороо онцлог. Баяртай мэдээ дуулгахад , энэхүү кино маань удахгүй Тэнгис кино театрт нээлтээ хийхээр товлогдсон байна. Тиймээс уг киногоор дамжуулан та түүний хувьд, найруулагч талаас нь, хувийн дүгнэлтээ гаргаж болох юм.

Түүний дараагийн кинонуудын нэг болох Чингис хааны тухай кино нь дараа онд зураг авалт нь хийгдэхээр аж. Киноны ихэнх хэсгийг Хятад улсад хийхээр төлөвлөсөн байна. Одоогоор ямар жүжигчид кинонд тоглох мөн хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байна.