2012/10/12

Морин хуурын чуулга 20 жил, киноны хөгжмүүд

Хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдасаар ярьдаг хосгүй нэгэн овог азийн цээжинд нутагтай хэмэн яруу найрагч М.Цэдэндорж шүлэглэсэн байдаг. Ийнхүү өгүүлэгдэх морин хуурийн гайхамшгийг монгол хүнээс өөр хүн зүрх сэтгэлдээ мэдэрч чадахгүй бизээ. Хэдий тийм ч энэхүү үндэсний хөгжмийг Морин хуурын чуулгын хамт олон дэлхийн хөгжим болгож чадаж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй ээ.

Жил бүр уламжлал болгон тавигддаг Cinema night тоглолтыг Морин хуурын чуулга өөрсдийн найруулгаар тоглосон нь гадны гайхалтай болоод орчин цагийн ритмлэг хөгжмүүдийг ч морин хуурын чавхдаснаа эгшиглүүлж болдогийг баталсан юм.

ITISMOVIE.mn сайтын зүгээс Морин хуурын чуулга байгуулагдсаны 20 жилийн ойн (Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 7дугаар сарын 09-ний тогтоолоор байгуулагдсан) баярын мэндийг дэвшүүлээд тэдний бахархалтайгаар тоглосон киноны хөгжмүүдээс хүргэж байна. Таалан соёрхоно уу.

Морин хуурын чуулга - Би чамд хайртай. Би чамд хайртай киноны хөгжим. Хөгжмийг Жанцанноров


Морин хуурын чуулга - Playing love. The legend of 1900 киноны хөгжим. Хөгжмийг Ennio Morricone


Морин хуурын чуулга - He's a Pirate. Pirates of the Caribbean киноны хөгжим. Хөгжмийг Klaus Badelt