2012/10/04

Мөнх-Эрдэнэ - Хунгийн сүүлчийн дуу OST

TWINS Film, тайз дэлгэцийн уран бүтээлчидтэй хамтран "Хунгийн сүүлчийн дуу" уран сайхны киног бүтээжээ. Уран бүтээлч хүн, хүмүүний сэтгэлийг хөндөн, инээлгэж уурлуулж үзэн ядах баярлах сэтгэлийг төрүүлэх бөгөөд үүний тулд ямар их зовлон тэвчээрийг туулж амьдралаа умартан байгааг энэхүү кинонд тусгасан байна. Киноны дэлгэцэнд гарах хугацаа товлогдоогүй байгаа ч "Universe best songs-2012" наадмын шилдэг оролцогч Мөнх-Эрдэнийн дуулсан киноны дуу нь цацагдаж эхэллээ.

Ингээд Мөнх-Эрдэнийн Хунгийн сүүлчийн дууг хүргэж байна. Дууны үгийг Р.Алтансүх, Аяыг Б.Билгүүнцог бичжээ