2012/10/02

Мичнүүдийн ээлжит түүхийг Matt Reeves найруулна

Мичнүүдийн ээлжит түүхийг найруулах найруулагчийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа талаар FB хуудсандаа мэдээллэж байсан билээ. Тэгвэл найруулагчаар Cloverfield, Let Me In зэрэг кинонуудыг найруулж байсан Matt Reeves сонгогдоод байна. Rise of the Planet of the Apes киноны үргэлжлэл ангийн нэр Dawn of the Planet of the Apes бөгөөд найруулагч Matt Reeves киноны ажилдаа ороод байна. 

Andy Serkis
Гол дүрийн жүжигчин Andy Serkis удаах ангид тоглох гэрээнд аль хэдийнээ гарын үсэг зурсан байгаа бөгөөд бусад дүрүүдийн сонголдт хийгдэж байна. Dawn of the Planet of the Apes кино ирэх 2014 оны 5-р сарын 23-нд дэлгэцэнд гарах төлөвлөгөөтэй байна.