2012/10/25

Бид Хүүхэлдэй киноны үйлдвэртэй болно

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хүүхэлдэй киноны үйлдвэртэй болох саналыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хурал дээр гаргажээ.

Байнгын хорооны гишүүд энэ саналыг дэмжсэн ч энэ удаад үүнд зориулж ямар нэг төсөв хөрөнгө ярьсангүй.

Чингис хааны язгуур хүүхэлдэйн кино

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга, Г.Баярсайхан нар Монголын хүүхдүүдэд хүүхэлдэйн киногоор дамжуулан үндэсний бахархал, үндэсний баатар, үндэсний брэндтэй болоход анхаарал хандуулах хэрэгтэй. Үйлдвэрийг нь барьдаггүй юм аа гэхэд кино хийх хөрөнгийг төсөвт тусгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.
Монголын цөөхөн хэдэн хүүхэлдэйн киноны нэг Азар Базар Тазар

Харин хүүхэлдэйн киноны үйлдвэр барихад эхний ээлжинд бэлтгэл ажилд ядаж 100 сая төгрөг төсөвлүүлэх саналтай байгаа талаар С.Ганбаатар гишүүн саналаа илэрхийлсэн байна.