2012/10/02

Johnny Depp дахин шинэ төрх өөртөө нэмлээ

Этгээд өвөрмөц дүрүүдийг бүтээж үзэгчдийн зүрх сэтгэлийг өөртөө татаж чадсан жүжигчин Johnny Depp дахин нэгэн өвөрмөц дүрийг бүтээж буй. Энэ нь найруулагч Gore Verbinski-ын (Pirates of the Caribbean гурван цувралыг найруулсан) The Lone Ranger киноны Tonto хэмээх индиан эрийн дүр юм. The Lone Ranger кино нь hollywood-ын кино ертөнцөд western буюу ковбой болон индиантай кино ид мандаж байх үед телевизийн цувралаар болон дэлгэцийн бүрэн хэмжээний кино болон гарч байсан кино юм.

Уг кино зохиолыг ирэх 2013 онд дахин шинэчлэн үзэгчдэд хүргэхээр Walt Disney Pictures ажиллаж байна. Киноны зураг авалт хэдийнээ эхэлсэн. Киног гаргах хугацааг өнгөрөгч оны зун гэж анх төлөвлөж байсан ч Pirates of the Caribbean: On Stranger Tides киног түрүүлж гаргахаар кино компанийн зүгээс шийдвэр гаргаснаар хойшлогдсон байна.

Ингээд этгээд нэгэн хүний этгээд төрхүүд бүхий The Lone Ranger киноны зураг авалтын зурагнаас сонирхоцгооё.