2012/10/29

Би хар James Bond гэж дуудуулмааргүй байна

James Bond киноны 23 дахь анги Skyfall дэлгэцнээ гараад удаагүй байгаа билээ. Үзэгчид, кино шүүмжлэгчдээс багагүй үнэлэмж авсан киноны ноён James Bond-ын дүрд жүжигчин Daniel Craig тоглож буй. Түүнтэй кино продюсерүүд цаашид гурванч удаагийн James Bond-д тоглуулах талаар яриа хийгээд авсан байгаа.


Хэдий тийм ч James Bond-ийн продюсерүүд арай өөрийг бас төлөвлөж байдаг бололтой. Продюсер Barbara Broccoli африк гаралтай жүжигчин Idris Elba-д Bond-ын ирээдүйн төсөл дээр хамтран ажиллах санал тавьсан байна.

Харин үүний хариуд Idris Elba хэлэхдээ:
-  Би хар James Bond байхыг хүсэхгүй байна. Хэрэв Sean Connery шотланд James Bond биш, Daniel Craig цэнхэр нүдэт James Bond биш байгаад би түүний дүрд тоглоод хар James Bond гэж дуудуулахыг хүсэхгүй байна.
гэжээ.